Онцгой байдлын албанаас хоёр хурандаа төрөв

Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны  өдрийн Б/85 тоот тушаалаар Дундговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа М.Адъяабаатар, ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын Агуулахын аж ахуй, чанар, технологи, хяналтын хэлтсийн дарга Ч.Мөнхбат нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цолыг өнөөдөр олголоо.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр нар хурандаа цол хүртсэн алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүсжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.