Франц улсад суух Элчин сайд А.Баттөрийг баривчилжээ
Монгол Улсаас Франц Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд А.Баттөрийг албан тушаалаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан хэргээр АТГ-аас шалгаж байгаа. Монголд болсон элчин сайдуудын уулзалтад оролцохоор ирэх үед нь түүнд хилийн хориг тавьсан юм. Тэгвэл түүнийг өчигдөр 20.00 цагийн орчим АТГ-аас саатуулсан байна. А.Баттөрийг дипломат ёсоо зөрчин албан тушаалаа урвуулан ашиглаж, визний хураамжийн мөнгийг хууль бусаар цуглуулсан, түүнийгээ оффшор бүсэд угаасан, тэр хөрөнгөөрөө усан үзмийн талбайтай тансаг харш худалдаж авсан зэрэг үндэслэлээр шалгаж буй аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.