LIVE: Д.Тогтохсүрэн: Тэтгэврийн зээлийг зургаан сараас илүү хугацаагаар олгохгүй
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-УИХ дээр өргөн бариагүй боловч МАН-ын байр суурь бол Сонгуулийн хууль нэгэнт олон мандаттай, томсгосон тойрог байна гэж заасан учир Нийслэл хотын мандатын тоог цөөлж, орон нутгийнхыг нэмнэ.
Бүлэг дээр сая ажлын хэсгийн саналыг сонслоо. Нэгд, 6 сая төгрөгөөс доош Тэтгэврийн зээлийг тэглэе. Хоёрт, Салхитын мөнгөний ордоос 1 сая төгрөгийн үнэт цаасыг зээл аваагүй 194 мянган ахмадад олгоё. Бэлэн мөнгө тараахгүйгээр. Гуравт, Тэтгэврийн зээлийг хэвээр үлдээе. Гэхдээ зургаан сараас илүү олгохгүй.
Ц.Мөнх-Оргил гишүүний ярьсан мэдээлэл ташаа байна лээ. Банкуудад сард 40-50 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл гардаг юм билээ. Тэгэхээр сард 100 тэрбум гарсан гэдэг ташаа. Гэхдээ хууль, хяналтын байгууллага шалгах шаардлагатай.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.