LIVE: Д.Сарангэрэл: Тэтгэврийн зээлгүй 194 000 ахмадад 1 сая төгрөгийн ваучер олгоно
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл намын бүлэг дээр яригдаж байгаа хоёр асуудлын талаар мэдээлэл өглөө.
-МАН нэр дэвшигчдээс нэг ч төгрөгийн хандив авахгүй. Сонгуулийн хуульд нэр дэвшигч, гишүүдээс хандив авч болно гэж хуульчилсан. Сонгуулийн пиарын сурталчилгааны мөнгийг түүнээс гаргана. Тэрнээс биш нэр дэвшигчдээс нэг ч төгрөгийн хандив авахгүй.
-Тэтгэврийн зээлийн талаар?
-Манай намаас гарсан нэг ажлын хэсгээс тэтгэврийн зээлийг тэглэхдээ 6 сая төгрөгийн хязгаарлалт тавих саналаа өгсөн. Харин тэтгэврийн зээл аваагүй 194 мянган ахмад байна. Тэдэнд 1 сая төгрөгийн ваучер олгохоор яригдаж байна. Эцсийн шийдийг УИХ гаргана.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.