Өмнөд Австралид 10,000 тэмээг нисдэг тэргээр буудаж эхэлжээ

 

Өмнөд Австрали мужид цаг агаарын онц үзэгдэл, ган гачгаас болж олон мянган тэмээ ус хайн тосгон суурингуудад нэвтэрч, байшин барилгуудыг эвдэж сүйтгэх болсон тухай мэдээлсэн. Тиймээс 10,000 орчим тэмээг тав хоногийн турш нисдэг тэргээр буудаж, нядлах ажил лхагва гарагт эхэлсэн байна.

Хэт олон тэмээ тосгон, суурингуудад орж ирсэн нь бага насны хүүхдүүдэд эрсдэлтэй байгааг анхааруулжээ. Тэмээнүүдээс гадна зэрлэг адууг устгаж эхэлсэн байна. Австралийн хүрээлэн буй орчин, усны газраас ирсэн мэргэн буудагчид амьтдыг нядалж байгаа юм. Өмнөд Австралийн Анангу Питжантжарагийн хүн ам сийрэг оршин суусан газарт нядалгаа явагдаж байна.

Халуун, хуурай цаг агаар улс орон даяар асар их хэмжээний ойн түймэр асахад нөлөөлж байгаа юм. .

 

 110434793 gettyimages 1063075776

 

Өдгөө олон зуун мянгад хүрсэн тэмээ ган гачгийн улиралд хүмүүст хэрэгтэй ундны усыг ууж, фермийн тоног төхөөрөмжийг сүйтгэж байна гэж үзсэн учраас устгалд оруулжээ. Мөн метан, хүлэмжийн хий их хэмжээгээр ялгаруулж цаг уурын өөрчлөлтийг хурдасгаж байна гэж үзжээ.  

 

Эх сурвалж: The BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.