Жастин Бибер хачигны халдварт өвчин тусчээ

 

Канадын поп од Жастин Бибер Лаймын өвчин нэрээрээ дэлхийн 120 гаруй оронд тархсан өвчин туссан гэдгээ оношлуулсан талаар мэдээлжээ. 2020 онд урлагийн тайзнаа эргэн ирэхээ мэдэгдэж цоо шинэхэн цомгоороо бэлэг барьсан .

Лаймын өвчнийг хачигт боррелиоз ч гэдэг ба хачигнаас үүдэлтэй нянгийн халдварт өвчин юм. Шинж тэмдэг нь илрэхдээ булчин өвдөх, ядрах, арьсан дээр улаан бижрүү туурах зэргээр илэрдэг байна.

Бибер олон төрлийн халдваруудаас болж арьс, тархи нь гэмтэж, эрч хүчээ алдан эрүүл мэндийн байдал нь бүхэлдээ доройтсон тухай шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцжээ. Лаймын өвчин хүнээс хүнд халдах боломжгүй ба хачганд хазуулснаас хойш ойролцоогоор гурван долоо хоногийн дараа нүд бүлцийж улайх зэргээр халдварын шинж илэрдэг байна. Ихэнх тохиолдолд гурван долоо хоногийн турш антибиотикийн төрлийн эмчилгээ хийлгэсний дараа эдгэрдэг ажээ.

 

 108312573 tickonskin

 

Эх сурвалж: The BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.