LIVE: Ерөнхийлөгч Г.Байгалмаа, Э.Батболд нарыг "зүтгүүлж" СЕХ-ны гишүүнээр томилуулав
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлллээ. Хуралдааны ирц 50.7 хувь байна. Өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Сонгуулийн ерөнхий хорооны таван гишүүнийг зургаан жилийн хугацаатай УИХ-аас томилдог бөгөөд тэдний хоёрыг Ерөнхийлөгч, хоёрыг нь Улсын дээд шүүх, нэгийг УИХ дахь ТББХ-ноос санал болгож томилдог.
Энэ удаад Ерөнхийлөгчийн зүгээс Гочоосүрэнгийн Байгалмаа, Эрдэнбилэгийн Батболд нарыг бүрэн эрхийнхээ хүрээнд нэр дэвшүүлсэн бол Улсын дээд шүүхээс Одонбажигийн Амгаланбаатар, Дугардоржийн Баяндүүрэн нарыг, УИХ дахь ТББХ-ны зүгээс Бямбажавын Ганбатыг нэр дэвшүүллээ.
Г.Байгалмаа 61,3 хувийн саналаар СЕХ-ны гишүүнээр томилогдлоо. Тэрээр 43 настай. Отгонтэнгэр их сургуулийг 1996-1999 онд суралцаж төгссөн. Хуульч мэргэжилтэй.
Эрдэнбилэгийн Батболд нийт гишүүдийн 65,9 хувийн саналаар СЕХ-ны гишүүнээр томилогдлоо. Тэрээр 35 настай 1992-2002 онд 23 сургууль, 2002-2006 онд МУИС-ийг бизнес удирдлагын мэргэжлээр төгссөн. Магистрын зэрэгтэй. Төрийн албанд 10 жил ажилласан туршлагатай. Санхүүгийн зохицуулах хороонд олон жил ажилласан. 2018 оноос УУХҮЯ-нд газрын даргаар 2 дахь жилдээ ажиллаж байна.
Одонбажигийн Амгаланбаатар 63,4 хувийн саналаар СЕХ-ны гишүүнээр томилогдлоо. Тэрээр 35 настай. 1993-1998 нд ШУТИС инженер технологоч, эрхзүйч мэргэжилтэй.
Дугардоржийн Баяндүүрэн 63,4 хувийн саналаар СЕХ-ны гишүүнээр томилогдлоо. Тэрээр Төв аймгийн харьяат. Эрхзүйч мэргэжилтэй.
Бямбажавын Ганбат 63,4 хувийн саналаар СЕХ-ны гишүүнээр томилогдлоо. Тэрээр 1966 онд УБ хотод төрсөн. 54 настай. Одоо ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргын албыг хашиж байна. Төрийн албанд 28 дахь жилдээ ажиллаж буй. Хуульч мэргэжилтэй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.