Энэ өдөр: Элгин Бэйлор анхны тоглолтоо хийж байжээ
1958 оны 10 сарын 22-нд Миннеаполис Лейкерс багийн бүрэлдэхүүнд ирээдүйн алдрын танхимын гишүүн, Лейкерс багийн бүх цаг үеийн шилдгүүдийн нэг Элгин Бэйлор анхны тоглолтоо хийж байжээ.

Бэйлор 14 улирал NBA-д тоглохдоо 11 удаа “БҮХ ОДДЫН” тоглолтод сонгогдож, найман удаа финалд тоглосон ч аварга болж чадаагүй нь харамсалтай.

Мөн тэрбээр нэг удаа “БҮХ ОДДЫН” тоглолтын MVP болсноос гадна нэг улирал самбараас бөмбөг авалтаар лигт түрүүлсэн түүхтэй.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.