СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Трамп Ираны дайралтад хариу өгнө

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Иран улс АНУ-ын нисэх хүчний баазууд руу дайралт хийсний дараа Ерөнхийлөгч Дональд Трамп Твиттер хуудсанд сэтгэгдлээ хуваалцсан байна. Ираны түүхэн дурсгалт газруудад гал нээхэд бэлэн хэмээн сүрдүүлж байсан Америкийн Ерөнхийлөгч Вашингтоны цагаар лхагва гарагийн өглөө буюу манай цагаар өнөө шөнө албан ёсны мэдэгдэл хийхээр болжээ.

Тэрээр Твиттертээ “Бүх зүйл сайн байна! Ираны пуужингууд Иракт байрлаж байсан цэргийн баазууд руу харвалаа. Гарз хохирлын хэмжээг тогтоох ажил явагдаж байна. Маш сайн хэрэг. Бид дэлхийн хаана ч байхгүй хүчирхэг, бүрэн тоноглогдсон армитай улс. Маргааш өглөө би албан ёсны байр сууриа илэрхийлнэ” гэжээ.

 

 

Энэ хооронд Ирак улсын армийн бие бүрэлдэхүүн амь насаа алдаагүй гэдгийг Багдадаас мэдэгдсэн тухай эх сурвалжид дурджээ. Түүнчлэн Иракт цэргүүдээ илгээсэн Өмнөд Солонгос, Канад, Их Британи улсууд нөхцөл байдлыг нухацтай ажиглаж, ард иргэдээ бүрэн хамгаалалтад авахаа мэдэгдлээ.

Их Британийн арми шаардлагатай тохиолдолд 48 цагийн дотор цэрэг армийн бие бүрэлдэхүүнээ хөдөлгөнө хэмээн мэдээлсэн байна. Мөн .

Харин Иран улсын Засгийн газар дайн өдөөхийг хүсээгүй, ердөө генерал Касем Сулейманийн амь насанд халдсан хэрэгт хариу барьсан тухай мэдэгджээ. АНУ-ын Холбооны нислэгийн газраас Ирак, Иран, Оманы булан болон Иран, Саудын Арабын ойролцоо далай тэнгис дээгүүр агаарын замын тээвэр, нислэгийг хориглохоор болоод байна. 

 

Эх сурвалж: www.theguardian.com, www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.