LIVE: УИХ-ын гишүүн О.Баасанхүү: БИ МАХН-аас нэр дэвшинэ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

-Сонгуулийн мандатын хуваарь гарсан байна лээ. Санал нийлж байна уу? 

-. Сүхбаатар аймагт хоёр мандат хуваарилсан. Ерөнхий сайд маань очиж өрсөлдөх юм гэсэн. "Бандааш"-ны тойрог өрсөлдөхгүй гэсэн юм шиг байна лээ. Тэгээд мандат нэмж, 65 дотроо эрхэлж байна шүү дээ. УИХ дээр үүнийг орж ирвэл санал нийлэхгүй гэдгээ илэрхийлнэ. Орхон аймаг хотын статустай болсон ч гэлээ гурван мандатыг нэмээд ч хэрэггүй, хасаад ч хэрэггүй. 

-Та намаасаа гарч, бие даах гэж байна уу? 

-. "Миний ах яахнуу дээ" гэж би боддог байсан ч сүүлдээ хэцүүхэн байна шд. Энэ хүмүүс намайг дэвшүүлэхгүй гэсэн. Би МАХН-аас нэр дэвшинэ гэж хэлээд байгаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.