ВИДЕО: Иранд осолдсон Украйны онгоцны бичлэгийг цацав

 

Иран улс Ирак дахь АНУ-ын цэргийн баазуудад пуужин харваснаас хойш хэдхэн цагийн дараа Украйны нислэгийн компанийн 180 зорчигчтой онгоц Ираны нийслэл Тегераны ойролцоо осолдсон тухай бид шуурхай мэдээлсэн билээ. . Гэхдээ уг бичлэг албан ёсны баталгаатай зүйл биш гэдгийг анхааруулжээ.

Боинг компанийн 737-800 загварын онгоц Тегераны баруун урд байдаг Паранд дүүрэг, Имам Хомейни нисэх буудлын ойролцоо осолдсон гэж Ираны төрийн мэдлийн төв телевизээс мэдээлжээ. Онгоцон дотор 176 зорчигч, нислэгийн багийн гишүүдийн хамт зорчиж байсан бөгөөд амьд хүн үлдээгүй байна.

Анхан шатны дүгнэлтээр онгоцонд техникийн саатал, доголдол гарснаас сүйрсэн гэж эх сурвалжууд мэдээлжээ. Украйн улсын олон улсын нислэгийн компанийн. Гэвч нислэгийн цаг 57 минут орчмоор хойшилж 06:12 минутад онгоц хөөрчээ.  

 

23132338 7863359 image m 27 1578455217676

 

Боинг 737 онгоц нисэх буудлаас хөөрөөд ойролцоогоор 2,415 метр өндөрт хүрээд доошилсон байна. Мөрдөгчид болоод аврах баг ослын газарт очсон гэж зарим эх сурвалжид дурджээ. .

 

Эх сурвалж: www.dailymail.co.uk, www.aljazeera.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.