LIVE: Стандарт, хэмжил зүйн газарт угаарын хий мэдрэгч төхөөрөмж ирээгүй байна

Стандарт хэмжил зүйн газраас угаарын хий мэдрэгчийн талаар мэдээлэл хийлээ.

Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн эхний ээлжийн 5000 ширхэг бүтээгдэхүүнийг Нийслэлээс ирсэн гэсэн мэдээлсэн боловч, тус газар одоогоор төхөөрөмжүүдийн стандартыг гадаад хэлнээс орчуулах ажлыг дөнгөж дуусгаад байгаа юм байна. Лабораторийн орчинд тусгай камер байрлуулж, угаарын хийн янз бүрийн нэгдлүүдийг хэр мэдэрч байгааг туршиж байгаа аж. 

Стандарт, хэмжил зүйн газраас "Гадна орчны агаарын бохирдлыг хэмждэг итгэмжлэгдсэн дөрвөн лаборатори бий. Харин угаарын хий мэдрэгч нь дотоод орчныг хянадаг. Энэ нь анх удаагаа манай улсад орж ирж байгаа бөгөөд тодорхой туршилтуудыг хийхээр ажлын хэсэг байгуулах шатандаа байна. Төхөөрөмжүүд ямар түвшнээр хэмжих, ямар стандарттай байх, өрх гэрт аль байрлалд суурилуулах нь тохиромжтой вэ зэргийг ажлын хэсгийн дүгнэлтээр тодорхой болно. Төхөөрөмжүүд ирээд, манайд туршиж, стандартыг баталбал цаашид хүндрэл, ямар нэг асуудал үүсэхгүй" гэв.

г залруулах зорилгоор ийнхүү мэдээлэл хийж байгаа аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.