СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Машин руу нь цас шидсэн хүүхдүүдийг буудаж шархдуулжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

АНУ-ын Висконсин мужид хажуугаар өнгөрсөн машин руу цас шидэж дэггүйтсэн 12, 13 настай хүүхдүүд рүү галт зэвсгээр буудсан хэрэг гарчээ. Цагдаагийн газрын мэдээлснээр хэсэг бүлэг хүүхдүүд сахилгагүйтэж, цасан бөмбөлөг бэлдэж машинууд руу шидэж тоглосон байна.

Гэтэл тэд цагаан өнгийн Toyota машин руу цас шидэх үед дотор нь сууж явсан жолооч буудаж гал нээжээ. . Азаар тэдний шарх амь насанд нь халгүй өнгөрчээ.

Хүүхдүүдийг орон нутгийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд цагдаагийн газраас тэдэн рүү галт зэвсгээр буудсан сэжигтэй этгээдийг эрэн сурвалжилж, түүнтэй холбоотой мэдээлэл өгөхийг хүсч зар тараажээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.