Канадын залуучууд 18 дахь удаагаа дэлхийн аварга боллоо

 

Шайбтай хоккейн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн он дамжин явагдаж дууслаа. 

20019950 web1 22420569 01 

44 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Канадын залуучуудын шигшээ баг 18 дахь удаагаа түрүүллээ. Харин аваргын төлөө өрсөлдсөн ОХУ-ын баг 10 дахь удаагаа дэлхийн аваргад үзүүрлэж буй нь энэ юм. Хоёр багийн хувьд нэг хэсэгт учраа таарч 6:0 харьцаагаар ОХУ-ын залуучууд Канадыг бут ниргэсэн /уг тоглолтыг нөхөж үзэхийг хүсвэл энд дарна уу/ бол аваргын төлөөх тоглолтод 4:3 харьцаагаар Канадчууд хожил байгуулан алтан цомыг өргөлөө. 

Screen Shot 2020 01 06 at 07

Харин хүрэл медалийн төлөө Швед - Финландын багууд тоглосон ба энэ дэлхийн аваргаар Шведийн баг Финландыг хоёр дахиа буулган авлаа. Тэд А хэсэгт эхний тоглолтоо хийхэд Швед 3:2 харьцаагаар хожсон. /Уг тоглолтыг нөхөж үзэхийн тулд энд дарна уу/ Урьд шөнө хүрэл медалийн төлөөх тоглолтод мөн л 3:2 харьцаагаар Шведчүүд ялалт байгуулж дэлхийн аваргаас зургаа дахь удаагаа хүрэл медаль хүртсэн бол өнгөрсөн жилийн дэлхийн аварга Финландын баг аваргын цолоо бататгаж чадалгүйгээр үл барам медальгүй хоцорлоо. 

Манай сайт дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдрөөс өдөр бүр тогтмол мэдээлэл, тоглолтуудын бичлэгийг толилуулж ирсэн ба та бүх тоглолтуудыг нөхөж үзэхийн тулд энд дарна уу.    

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.