“Туушин авто тээвэр” компани 14 жолоочдоо унаж байсан машиныг нь өөрсдийнх нь эзэмшилд өглөө

Монгол Улсад 2019 онд экспортын хамгийн их орлого бүрдүүлсэн Тавантолгойн бүлэг ордын нүүрс тээвэрлэлтэд оролцож буй . Энэ нь тус компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ажлын нэг бөгөөд жолооч, ажилтнууд нь ч өрхийн орлогоо нэмэгдүүлж, үр бүтээлтэй ажиллах боломж бүрдэж байгаа юм.

“Туушин” группийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Туушин авто тээвэр” компани 2011 оноос хүнд даацын автомашинаар улс болон хот хооронд ачаа тээврийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн билээ. Түүнээс хойш Монголын анхны сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч “Салхит”-ын станцын эд анги, “Оюутолгой”, “Саусгоби сэндс” компанийн уул уурхайн хангалт, тоног төхөөрөмжийг тээвэрлэх, Хөшөөтийн уурхайгаас нүүрс, “Алтайн хүдэр” компанийн нүүрс экспортлох тээврийг амжилттай зохион байгуулж ирсэн.

Улмаар экспортын нүүрс тээвэрлэн экспортлох үйл ажиллагаанд оролцогч компаниудыг зохион байгуулалтад оруулж 20 компанийг нэгтгэн “Монгол тээвэр нэгдэл”-ийг санаачлан байгуулж ажилласнаар өдгөө тээвэрчдийн цалин болон бусад хангамж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрс дээшлүүлж чадсан юм.

v5iZt7nni0xlRZi864PCFtrwTZpb6kLGVtrvicCY

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.