Түймэрт амиа алдсан гал сөнөөгчийн медалийг ойтой хүүд нь гардуулав

 

Австрали улсад онц байдал зарлах хэмжээнд хүрсэн ойн түймрийг унтраахаар тэмцэж яваад амиа алдсан сайн дурын гал сөнөөгч Жеффри Кийтоныг Засгийн газар эр зоригийн одон медалиар шагнажээ. .

Дүрэмт хувцастай, амандаа соосготой, ердөө ой долоон сартай Харви Кийтон аавынхаа өмнөөс баатарлаг үйлсийн хүндэт шагналыг авсан байна. Өнгөрсөн 12 дугаар сарын 19-ний өдөр түймэр унтраахаар явж байгаад машин дээр нь шатаж буй мод унаснаас Жеффри Кийтон хамтрагч, анд нөхөр Эндрю О’Двайерын хамт амиа алдсан юм.

 

 110370689 hi058897778

 

Оршуулгын арга хэмжээнд хүндэтгэл үзүүлэхээр олон арван гал сөнөөгч цуглажээ. Мөн Ерөнхий сайд Скот Моррисон ирж оролцсон байна.

 

 110370686 hi058751122

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.