Ерөнхийлөгчийн санаачилгыг хэрэгжүүлэхийн тулд тэтгэврийн зээл олголтыг түр зогсоов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард иргэдэд хандан “шинэ оны мэндчилгээ” дэвшүүлэх үеэрээ “Ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна” хэмээн хэлсэн нь олны талархал, шүүмжлэлийг зэрэг дагуулах болов.

Тэгвэл энэ мэдээллийн дагуу өнөөдөр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийг тэглэх тухай шийдвэр гаргасныг мэдэгдсэний дагуу 2020 оны нэгдүгээр сарын 02-ны өдрийн тушаалаар . Энэ талаар Монголбанкнаас тодруулахад “Тэтгэврийн зээл олголтыг зогсоох чиглэлийг өнөөдөр Арилжааны банкуудад өгсөн нь үнэн” гэлээ.

Банкуудын хувьд уг асуудалд няхуур хандаж, Ерөнхийлөгчийн мэдэгдлээс үүдэн иргэдийг олноор зээл авахаас урьдчилан сэргийлж ажиллаж байгаа юм байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.