Ойрын өдрүүдэд болох спортын томоохон тэмцээн

 

Ихэнх спортын хувьд олимпийн их наадамд оролцох эрхийн төлөөх тэмцээнүүд зохион байгуулагдана. Спортын төрөлжсөн мэдээллийн www.livetv.mn/sport суваг энэ сард Монгол улсад болон олон улсад зохион байгуулагдах томоохон уралдаан, тэмцээний хуваарийг танилцуулж байна. 

Дотоодод:

  • 2020.01.3-6-ны өдрүүдэд чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн. /Улаанбаатар хот/
  • 2020.01.25-26-ны өдрүүдэд жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн. /Эрдэнэт хот/
  • 2020.01.11-12-ны өдрүүдэд Жюүжицүгийн улсын аварга шалгаруулах тэмцээн. /Улаанбаатар хот/

Олон улсад:

  • 2020.01.4-12-ны өдрүүдэд мэргэжлийн дартсын "BDO ДАШТ". /Англи улс/
  • 2020.01.8-10-ны өдрүүдэд чөлөөт бөхийн "Тахтийн цом" олон улсын тэмцээн. /Иран улс/
  • 2020.01.9-22-ны өдрүүдэд залуучуудын өвлийн спортын "Лозанн 2020" олимпийн их наадам. /Швейцари улс/
  • 2020.01.10-ны өдөр холимог тулааны ONE FC холбоонд Монголын шилдэг тулаанч З.Шинэчагтага ээлжит тулаанаа хийнэ. /Тайланд улс/
  • 2020.01.12-19-ны өдрүүдэд мэргэжлийн снукер биллиардын Мастерс тэмцээн зохион байгуулагдана. /Англи улс/
  • 2020.01.12-26-ны өдрүүдэд Японы мэргэжлийн сумо бөхийн шинэ оны анхны башё зохион байгуулагдана. /Япон улс/
  • 2020.01.23-25-ны өдрүүдэд жүдо бөхийн "Тел Авив" гран при тэмцээн. /Израиль улс/
  • 2020.01.23-26-ны өдрүүдэд чөлөөт бөхийн "Иван Ярыгин" алтан гран при тэмцээн. /ОХУ улс/

Дээрх томоохон уралдаан, тэмцээнүүдийг манай сайт шууд дамжуулан үзүүлэхээс гадна мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх болно. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.