Хиймэл оюун ухаан хөхний хорт хавдрыг эмч нараас оновчтой илрүүлж байна

 

Шинжлэх ухааны Nature сэтгүүлд нийтэлснээр хиймэл оюун ухаан мэргэжлийн эмч нараас илүү хөхний хорт хавдрыг оновчтой илрүүлж байгаа ажээ. .

29,000 эмэгтэйн маммограмын зургийг туршилтад оруулахад хиймэл оюун ухаан зургаан мэргэжилтнээс бүрдсэн эмч нарын багаас илүү оновчтой онош илрүүлж байжээ. Мөн хоёр эмч зэрэг ажилласантай дүйцэхүйц амжилттай байгааг дурдсан байна. Учир нь хүнтэй харьцуулахад хиймэл оюун ухаан алгоритмын томъёоллоос бүрдсэн компьютер учир ядарч цуцна гэж үгүй юм.

Түүнчлэн эмч нартай харьцуулахад хиймэл оюун ухаан өвчтөний түүхийг судлаагүй зөвхөн хэт авиа оношилгооны зургаар онош тавина. Энэ нь цаг хугацаа хэмнэсэн, эмч нарын ажлыг хялбарчилсан арга юм..

 

3802

 

Google Health-ийн судалгааны багийн гишүүн Доминик Кинг “манай баг судалгааны ажлаараа маш их бахархаж байна. Бид хөхний хорт хавдрыг маш оновчтойгоор илрүүлэхэд тусалж чадах хэрэгслийг хөгжүүлж байгаа” хэмээн ярьжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.