Хонконг жагсагчдын хөлд дарагдсаар шинэ онтой золгов

 

Хонконгийн ардчилал, эрх чөлөөний төлөө жагсаал өнгөрсөн жилийн зургадугаар сараас хойш үргэлжилсээр 2020 онтой золгож байна. Ийнхүү жагсаал найм дахь сардаа орж шинэ оны эхний өдөр олон зуун жагсагчийг баривчилсан, гадаа гудамжинд хэв журам сахиулах цагдаа нар жагсагчидтай мөргөлдсөн үйл явдал өрнөжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Засгийн газрын эсрэг жагсаалын үеэр өчигдөр 400 орчим хүн баригдсан байна. Тэднийг хууль бус зэвсэг эзэмшсэн, жагсаал цуглаан зохион байгуулсан хэмээн буруутгажээ.

 

2390

 

Лхагва гарагийн жагсаал багт наадмын баярын уур амьсгалтайгаар эхэлжээ. Баярын хувцастай гэр бүл, хүүхэд, ахмадууд залуустай нэгдэн гудамжинд гарч “Хонконгийг чөлөөл, хувьсгалын эрин үе” хэмээн уриалан хашгирчээ. Гэвч .

 

5726

 

Шинэ он солигдож байгаа торгон цаг үед дэлхийн 18 орны 40 гаруй Парламентын гишүүн, нөлөө бүхий албан тушаалтан Хонконгийн удирдагч Кэрри Лам руу ил захидал илгээж үүсээд буй нөхцөл байдлыг шударгаар шийдэх арга зам хайхыг уриалсан тухай ВВС мэдээлжээ. Шинэ жилийг угтан хэлсэн үгэндээ Хятадын дарга Си Зиньпин Хонконгийг дурдаж, Бээжингийн зүгээс тус хотын тогтвортой байдал, хөгжил дэвшлийг тууштай хамгаалах болно гэсэн юм.

 

2629

 

Эх сурвалж: www.bbc.com, www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.