"Залуучуудын хоккейн ДАШТ" АНУ-ын баг Финландаас даагаа нэхэж чадах уу?

 

world junior preview header 01 

Урьд шөнө хэсэг тус бүрийн нэг, нэг тоглолт явагдсан ба уг хоёр тоглолт хоёулаа гоол арвинтай байлаа. 

А хэсэгт Финланд болон Швейцарийн тоглолтод нийт долоон гоол орсон ба Швейцариуд 5:2 харьцаагаар Финландын багийг буулган авч шуугиан тарилаа. Учир нь Финланд залуучууд 2019 онд тав дахь удаагаа дэлхийн аварга болсон төдийгүй энэ жил ч хэсэгтээ Шведэд 3:2 харьцаагаар азгүй хожигдсоныг эс тооцвол Словакийг 8:1, Казахстаныг 7:1 харьцаагаар хол илүү хожоод байсан юм. 

Харин В хэсэгт Канад Чехийн багийг 7:2 харьцаагаар бут ниргэн хэсгээ тэргүүлж шөвгийн наймд А хэсгийн 4-өөр гарсан Словакийн багтай тоглох эрхтэй боллоо. 

Шөвгийн найман багийн оноолт
Шөвгийн найман багийн оноолт
 

Шөвгийн найман багийн тоглолт 2020 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр явагдах хуваарьтай байна.  

Шөвгийн наймд таарсан хамгийн сонирхолтой учраа бол АНУ болон Финландын багууд байх юм. Учир нь тэд 2019 оны дэлхийн аваргын финалд шалгарч 3:2 харьцаагаар Финландчууд ялалт байгуулсан түүхтэй. Энэ удаад шөвгийн 8-д тэд дахин учраа таарлаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.