ВИДЕО: Дартсын ДАШТ-ий хагас шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо
PDC буюу мэргэжлийн дартсын корпорациас зохион байгуулдаг 27 дахь удаагийн Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 8 тамирчны тоглолт явагдаж дууслаа.
Урьд шөнө шөвгийн 8-д дэлхийн чансааг тэргүүлж буй Майкл Ван Гервен "Lucky D" буюу "Азтай D" хочит Ливан тамирчин Дариус Лабанаускасыг 5:2 харьцаагаар буулган авч хагас шигшээд шалгарлаа. Хагас шигшээд Голланд, Англи, Шотланд, Велс тамирчид шигшигдэн үлдлээ.
Хагас шигшээ тоглолтууд өнөө шөнө явагдах ба шигшээ тоглолт 2020 оны нэгдүгээр сарын 1-ны өдөр явагдах хуваарьтай байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.