ВИДЕО: Залуучуудын хоккейн ДАШТ-д хэн ч түрүүлж мэднэ

 

44 дэх удаагийн шайбтай хоккейн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тун өрсөлдөөнтэй явагдаж байна.

1077323440 

Өдөр өдрийн тоглолтуудад хэсгүүдийн тэргүүлэгчид байнга солигдож байгаа нь бүх багууд тун хүчтэй байгааг илтгэж буй хэрэг биз ээ. Урьд шөнө В хэсгийг тэргүүлэгч асан ОХУ-ын баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрвөн алт, хоёр мөнгө, зургаан хүрэл медальт АНУ-ын багтай тоглон 3:1 харьцаагаараа хожигдлоо. Ингэснээр В хэсгийг АНУ-ын баг тэргүүлэх болсон бол ОХУ-ын баг тус хэсгийн хамгийн сүүлд бичигдэх боллоо. 

Харин А хэсэгт энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй цор ганц Ази тивийн төлөөлөл болох Казахстаны баг Финландын хүчирхэг багтай учраа таарч 1:7 харьцаагаар хожигдлоо. Ингэснээр Финландын баг А хэсгийг тэргүүлэх болж Швед 2-т эрэмбэлэгдэж байна. 

Хэсэг тус бүрийн байдал /2019.12.30/
Хэсэг тус бүрийн байдал /2019.12.30/

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.