ВИДЕО: Долоон хүний цогцостой сүнстэй завины нууц

 

Японы NHK телевизийн мэдээлснээр өнгөрсөн баасан гарагт Садо аралд сүнстэй завь хөвөн иржээ. Сүнстэй гэсний учир нь эвдэрсэн усан онгоцны сэгээс таван хүний цогцос, хоёр хүний тасарсан толгой олдсон байна.

Ойролцоогоор . Учир нь усан онгоцны нэг тал дээр улаан өнгийн будгаар солонгос тоо, үсэг бүхий захидал маягийн зүйл бичсэн байжээ.

Энэ бол анхны төдийгүй ховор тохиолдол биш. Өнгөрсөн жилүүдэд иймэрхүү сүнстэй завинууд хэдэн арван удаа Японы эрэгт хөвж ирсэн ажээ. Ийм завинууд хахир өвлийн хүйтэнд элэгдэж, хол зам туулах хүртлээ эвдэрч сүйрсэн байдалтай ирдэг тул сүнстэй завь хэмээн нэрлэдэг байна.  

 

 110330027 shipwreck

 

. Усан онгоцон дээр байсан хүмүүс өлсөж, даарснаас амиа алдсан байдалтай  хөвж ирдэг. Өмнө нь ийм байдалтайгаар хөвж ирсэн сүнстэй завинаас Умард Солонгос улсаас урван тэрсэлсэн этгээдүүд болон тагнуулчдын цогцос олдож байжээ.

Нөгөө талаар ядуу буурай байдлаас болж Умард Солонгосын иргэд гэрээсээ, эх нутгаасаа алс хол загасчлах гарцаагүй нөхцөл байдал үүсдэг хэмээн тайлбарлаж байна. 2017 онд далайд хөвсөн завинаас загасчилж байгаад амьд үлдсэн хүмүүс олдоход эргүүлэн буцаахыг Пхеньянаас шаардаж байжээ.

 

132d45a9 2115 4e2f b58c d51b641260e4 wide fallback

 

Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.