Дэлхийн анхны хөлбөмбөгийн эко цэнгэлдэх хүрээлэнг барина

 

Дэлхий дээр хөлбөмбөгийн алдартай олон цэнгэлдэх хүрээлэн байдаг ч бүхэлдээ модоор хийгдсэн, эко цэнгэлдэх хүрээлэн огт байдаггүй аж. Тэгвэл ийм цэнгэлдэх хүрээлэнг барих зөвшөөрлийг олгосноор Английн хөлбөмбөгийн доод лигт Forest Green Rovers буюу Ойн ногоон аялагчид нэртэй эко байгууламж анх удаа баригдахаар болсон байна.

Эко цэнгэлдэх хүрээлэнгийн загварыг нэрт архитектур Заха Хадид гаргажээ. .

Энэ жилийн зургадугаар сард хөлбөмбөгийн ногоон цэнгэлдэх хүрээлэн барих саналыг эрх баригчдад өргөн барьсан хэдий ч Строуд дүүргийн зөвлөлөөс дэмжээгүй. Харин энэ удаад зөвлөлийн олонхийн санал авч чадсанаар төсөл хэрэгжихээр болжээ.

Байгууламжид хөлбөмбөгийн талбайгаас гадна цэцэрлэгт хүрээлэн барина. Эхлээд гурван жилийн дотор эко байгууламжийг барьж дуусгана гэж төлөвлөж байсан бол таван жил болгон сунгажээ.. Forest Green Rovers ашиглалтад орвол Английн хөлбөмбөгийн доод лигийн зургаа дахь цэнгэлдэх хүрээлэн болно.

 

1800

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.