БНХАУ-ын иргэн 425 сая төгрөгтэй тэнцэх валютыг хил нэвтрүүлэхийг завджээ

Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигч БНХАУ-ын иргэн C гар тээшиндээ их хэмжээний валютыг гаалийн байгууллагад мэдүүлэлгүй хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. БНХАУ-ын иргэн C нь өнөөдрийн ханшаар нийт 425 гаруй сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг хувийн хэрэглээний эд зүйлдээ нуусан байдалтайгаар хил нэвтрүүлэх гэж завдсан байна. Энэ зөрчилд хэрэг үүсгэн шалгаж байна хэмээн ГЕГ-аас мэдээллээ.

80562068 757862654727088 5694868339457785856 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.