Япон автомашины аюулгүйн дэр жолооч болон зорчигчдыг гэмтээж байна

Аюулгүйн дэр нь гэмтэлтэй 500 гаруй мянган автомашин ОХУ-д хөдөлгөөнд оролцож байгаа талаар мэдээллээ. .

Осол аваарын үед япон автомашины аюулгүйн дэр дэлгэгдэхдээ хэдэн хэсэг болон бутарч, тэрхүү бутарсан хэсгүүд нь жолооч болон зорчигчдод гэмтэл учруулж байгаа аж. Дэлхий даяар 300 орчим ийм тохиолдол бүртгэгдсэнээс багадаа 24 жолооч нас бараад байна гэв.

Ниссан, Тойота, Митсубиши, Субару болон BMW-г үйлдвэрлэгч компаниуд автомашинуудаа зах зээлээс буцаан татах болсон. Ихэнхдээ 2000-2014 оны хооронд үйлдвэрлэсэн машинуудыг буцаан татаж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ жилийн 10 дугаар сард л гэхэд Ниссан компани сүүлийн долоон жил үйлдвэрлэсэн бараг 162 мянган автомашинаа зах зээлээс буцаан татаж байгаагаа мэдэгдсэн юм. Шалтгаан нь аюулгүйн дэрний алдаанаас үүдсэн хэмээн тайлбарлажээ.

Монголын Стандарчлал, хэмжил зүйн үндэсний төв болон Зам, тээвэр хөгжлийн яам энэ талаар юу гэж мэдэгдэх нь сонирхолтож байна.

Эх сурвалж: lenta.ru

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.