ВИДЕО: "Хоккейн залуучуудын ДАШТ" Канад 6:4 АНУ

 

hockie 01 (1)

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолтууд ганган байлаа. 

Screen Shot 2019 12 27 at 13

 

КАНАД 6:4 АНУ

Урьд шөнийн хамгийн оргил тоглолт бол яах аргагүй Канад болон АНУ-ын хүчирхэг багуудын тоглолт байлаа. В хэсгээс гарах хамгийн өндөр магадлалтай баг эхлээд учраа таарлаа. Тоглолтыг АНУ-ын залуучууд хошуучилж нэгдүгээр үед 2:0 харьцаагаар тэргүүлсэн ч хоёрдугаар үед Канадчууд хариуг нь гурван гоолоор барилаа. Гуравдугаар үед 3:2 харьцаагаар Канадын залуучууд нэг гоолын илүүтэйгээр эхлүүлж, улмаар дахин гурван гоол оруулж  хэсгийн хамгийн хүчтэй өрсөлдөгчөө буулган авлаа. 

ЧЕХ 4:3 ОХУ

В хэсгийн дараагийн хоёр хүчирхэг багууд болох Чех, ОХУ-ын тоглолт бас тун өрсөлдөөнтэй явагдлаа. Тоглолтын эхнээс Чехийн залуучууд санаачлагыг гартаа авч илүүрхсээр дуусгалаа. Өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд энэ хоёр баг А хэсэгт багтаж хоорондоо тоглоход ОХУ-ын баг 2:1 харьцаагаар хожиж байсан бол энэ удаад Чех залуучууд тун сайн бэлдэж ирсэн нь эхний тоглолтоос анзаарагдаж байлаа. 

ШВЕЙЦАРИ 5:3 КАЗАХСТАН

1998 оны дэлхийн аваргын хүрэл медальт Швейцарийн баг энэ удаагийн дэлхийн аваргад оролцож буй цорын ганц Ази тивийн төлөөлөл болох Казахстаны багийг 5:3 харьцаагаар буулган авлаа. Тоглолтын гуравдугаар үед 3:3 оноотой тэнцүүхэн эхэлсэн ч Швейцаричууд нэмж хоёр гоол оруулаад амжлаа. Хоёр багийн хувьд А хэсэг дэх хамгийн сул багаар нэрлэгдэж байна. 

ШВЕД 3:2 ФИНЛАНД

Өнгөрсөн жилийн дэлхийн аварга Финландын баг өөрсдийн мөнхийн өрсөлдөгчид болох дэлхийн аваргын хошой алт, 11 удаагийн мөнгө, таван удаагийн хүрэл медальт Шведийн залуучуудтай учраа тааран тоглолоо. Өнгөрсөн жил тэд В хэсэгт учраа тааран тоглоход Швед 2:1 харьцаагаар хожиж байсан бол энэ удаад 3:2 харьцаагаар дахин хожлоо. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.