Зам тээврийн ослын шинжтэй дуудлага 27 хувиар өсчээ

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 23 хүн гэмтэж бэртсэний 3 хүүхэд байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2019.12.23-ны шөнийн 01:34 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын замд Г /34 н,эрэгтэй/ жолоочтой Toyota Pesso маркийн  автомашин Toyota chaser маркийн автомашин Б /18 н, эрэгтэй/ жолоочтой Hyundai sonata-6 маркийн  автомашинтай мөргөлдөж, жолооч Г /34 н,эрэгтэй/, Б /18н, эрэгтэй/  зорчигч О /41 н, эрэгтэй/,  Б /17 н, эрэгтэй/ нарын 4 хүн гэмтсэн

2019.12.25-ны өдрийн 19:15 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хандгайтын замд Toyota Prius маркийн Б /19 н, эрэгтэй/ жолоочтой автомашин хашаа мөргөж, зорчигч Н /18 н, эмэгтэй/, Н /18 н, эмэгтэй/,  Э /35 н, эрэгтэй/, Н /18 н, эмэгтэй/ нарын 4 хүн гэмтсэн хэргүүдийг тус тус шалгаж байна.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 19,5 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 27,2 хувиар өссөн, гэмтсэн хүн 13.0 хувиар, гэмтсэн хүүхэд 33,3 хувиар  тус тус буурсан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.