Маяачуудын үеэс улбаатай ордон олжээ

 

Мексик улсад эртний Маяачуудын иргэншлийн үед баригдаж байсан аварга том хэмжээтэй ордныг олж, археологичид малтсан байна. Судлаачид уг ордныг ойролцоогоор 1,000 гаруй жилийн настай гэж үзжээ.

. Уг ордныг Мексикийн Юкатан мужийн эртний хот гэгддэг Кулубагаас олжээ.

Ордон байгууламжийг МЭ 600 оны үед Маяагийн соёл иргэншлийн хоёр  үед ашиглаж байсан гэж таамаглаж байна. Энэ нутагт Испаничууд эзлэн түрэмгийлэхээс өмнө маяачуудын соёл оршин тогтнож байсан юм. Тэд Мексик, Гватемал, Гондурасын асар уудам газар нутгийг эзлэн оршиж байжээ.

 

 110316299 mediaitem110316297

 

Судлаачид тус хотоос энгийн иргэдийн амьдарч байсан байшин, зуух зэрэг дөрвөн ч байгууламжийг малтан судалж байгаа юм. Тэдгээрийг гэмтээж, нураахгүйн тулд болгоомжтойгоор ажлаа үргэлжлүүлж байгаа гэжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.