Шайбтай хоккейн залуучуудын ДАШТ өнөөдөр эхэлнэ
44 дэх удаагийн шайбтай хоккейн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэлнэ.

Ирэх оны нэгдүгээр сарын 5-ны өдөр хүртэл Чех улсад зохион байгуулагдах дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 20 хүртэлх насны залуусаар багаа бүрдүүлсэн 10 улсын баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөнө.
1977 оноос хойш жил болгон тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Канад улсын баг хамгийн олон удаа нийт 17 удаа түрүүлж, есөн мөнгө, таван хүрэл медаль хүртээд байгаа бол ОХУ дөрвөн алт, есөн мөнгө, есөн хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалж байна.
Өнгөрсөн жилийн дэлхийн аваргаар Финланд залуучууд АНУ-ын хүчирхэг багийг буулган авч тав дахь удаагаа түрүүлж байсныг хоккей сонирхогчид маань санаж буй биз ээ. Уг тоглолтын тоймыг эргэн сануулах үүднээс толилуулж байна.
Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний А хэсэгт дараах багууд багтжээ.


Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Улаанбаатарын цагаар 22:00 цагт эхлэх ба дараах тоглолтууд явагдана.
22:00 цагт Швейцарь - Казахстан, Чех - ОХУ
02:00 цагт Швед - Финланд, Канад - АНУ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.