В.Путиныг эсэргүүцдэг блогчинг хүчээр цэрэгт татаж, Арктик руу цөлжээ

 

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгийн мэдээлснээр түүний хамтрагч 23 настай залууг цэрэгт албадан татаж, алс хязгаарын Арктикийн бүсэд байдаг бааз руу цөлсөн гэжээ. Руслан Шаведдинов нь Навалньныйгийн хэлснээр улс төрийн хоригдол бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путины эсрэг үзэлтэн юм байна.

Сөрөг хүчний тэмцэгчдийн хэлснээр иймэрхүү байдлаар залуус олонтаа хулгайлагдсан явдал гарсан  гэжээ.

Руслан Шаведдинов Навальныйгийн авлигын эсрэг санд төслийн менежерээр ажилладаг байсан байна. Энэ даваа гарагт Москва дахь орон сууцанд нь цагдаа нар дайрч орсноос хойш сураггүй алга болжээ. Мөн түүний гар утасны сим карт нь холбогдох боломжгүй байгаа юм. Харин дараа нь түүнийг . Шаведдинов баазад хамт байгаа хүмүүсийн гар утсыг ашиглан хэл дуулгасан байна.

 

 110306108 ee mst1xuaahv u

 

Уг Новая Земля  арлууд нь Баренц болон Кара тэнгисүүдийг заагладаг ба ЗХУ-ын үед цөмийн туршилтад ашиглаж байжээ. Ерөнхийлөгч Путиныг хурцаар шүүмжилж, блог хөтөлдөг Шаведдиновыг тийш урт хугацааны цэрэг татлагаар аваачсан нь эрх чөлөөнд халдаж, хууль зөрчсөн явдал хэмээн сөрөг хүчний удирдагч буруутгаж байна.

 

03f86a19 85aa 44fa 9add b74b2b588c65 wide fallback

 

Оросын армид 18-27 нас хүртэл эрчүүд жилийн хугацаанд алба хаах үүрэгтэй. . Тэд Засгийн газрын эсрэг тэмцэж байсан залууг тусгай хүчнийхэн хулгайлж, алс хязгаарт цөлсөн хэмээн хашгирч, Зөвлөлтийн үе буюу 1937 оны мэнд хүргэе гэхчлэн бичсэн уриалах самбар барьжээ.

 

4000

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.