Москвагийн иргэд шинэ оныг ер бусын дулаан угтаж байна

 

ОХУ-ын нийслэл Москва хотод энэ мягмар гарагт цаг агаар онцгой дулаан буюу агаарын температур цельсийн +6,2 хэмийг заажээ. Энэ  нь жилийн өдийд хамгийн дулаан цаг агаар болон бүртгэгджээ. .

Шинэ жил, зул сарын баяраар үзэсгэлэнт Москва цагаан цасанд хучигдаж өвлийн өнгөөр гоёдог. Гэтэл энэ жил цасгүй бөгөөд гудамж талбайд өлгөсөн гэрэл чимэглэлүүд төдийлөн ялгарч харагдахгүй дүнсийн харагдаж байна хэмээн CNN агентлагийн сурвалжлагч бичжээ.

 

191225113526 04 moscow weather 1223 restricted exlarge 169

 

Тэр бүр цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарлыг нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал хэмээн авч үзээд байдаггүй Оросын Засгийн газрын хувьд дэлхийн цаг уурын хямрал хаяанд ирснийг энэ жил Москва хотод мэдрүүлж байна хэмээн эх сурвалжид дурдсан байна. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Владимир Путины жил бүр хийдэг хэвлэлийн хурал дээр сэтгүүлчийд цаг агаарын өөрчлөлтөөс үүдэх эрсдлийн талаар хөндөж байв. Энэ талаар хариулахдаа .

ОХУ цаг уурын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээнд нэгдсэн байдаг ч идэвхтэйгээр цаг уурын хямралын эсрэг үйл ажиллагаа явуулж буй эсэх нь эргэлзээтэй, удаашралтай хэмээн шүүмжилдэг. Өвлийн улирлаас гадна өнгөрсөн зун Оросын олон хот хэт халуунаас үүдэж ойн түймрийн утаанд хучигдсан.

Оросын Үнэн алдартны шашинтнууд зул сарын бараа нэгдүгээр сарын 7-ны өдөр тэмдэглэнэ. Ихэвчлэн цалин цагаан цасанд баяраа тэмдэглэдэг ч энэ жил хаврын урь орсон үед баярын өдрүүд үргэлжлэх юм байна. Цаг уур судлаачид энэ оныг дуустал Москва хотод цас орох шинж ажиглагдаагүй хэмээн урьдчилан мэдээлжээ.

 

191225113723 06 moscow weather 1223 exlarge 169

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.