Аврагчид “Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх ажиллагаанд оролцжээ

Улс орны нийгэм, эдийн засаг, төсөв бүрдүүлэх, нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж, Монгол улсын стратегийн орд “Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх, лабораторийн дээж авах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангуулах зорилгоор ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах анги, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ.

79893832 448630935803335 2045508166476627968 n (1)

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Асгат багийн “Мөнгөтийн хяр” хэмээх газар орших мөнгөний орд нь Улаанбаатар хотоос 1950 км, аймгийн төвөөс 190 км зайтай, д.т.д 2891 м өндөр ууланд байрладаг. Төвлөрсөн цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй, орон нутгийн чанартай шороон замтай, ихэнхи өдрүүдэд цасан шуурга шуурч, зам даваа хаагддаг онцлог бүс нутаг.

80022493 864113480675798 3056741513192013824 n (1)

Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий “Асгатын мөнгөний орд” нь 1991 оноос хойш ажиллаагүй, уурхайн малталт нь улнаас тааз хүртэл 2.8 м, өргөн 3.5 м бүхэлдээ цас, мөсөөр дүүрч, амны орчин 7 метр зузаан цасан бүрхүүлээр хучигдсан хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

79942317 2603754616328579 1004938363473494016 n (1)

80041980 803117113446335 1230421006892400640 n (1)

80365448 2527720354138706 7313393345814855680 n (1)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.