Хүүхдүүдийн зурагт үзэх, ухаалаг утас ашиглах хугацаа өмнөх жилүүдтэй харьцуулахад хурдацтай өсчээ

. Судалгаанд бага сургуулийн тавдугаар анги, дунд сургуулийн хоёрдугаар ангийн 2.1 сая гаруй хүүхэд хамрагджээ.

Судалгаагаар хүүхдүүдийн гүйх, бөмбөг шидэх зэрэг биеийн тамирын идэвхтэй хөдөлгөөн хийдэг эсэх болон амьдралын хэв маягийг судалсан байна. Хүүхдүүдийн биеийн хүчний дундаж үзүүлэлтийг өмнөх онтой харьцуулахад хөвгүүд, охидын үзүүлэлтийн аль аль нь буурчээ. Судалгааны дүнгээс үзэхэд хүүхдүүд, ялангуяа хөвгүүдийн зурагт үзэх, ухаалаг гар утас ашиглах хугацаа нэмэгдсэний зэрэгцээ дунд сургуулийн хүүхдүүдийн долоо хоногт спортоор хичээллэх хугацаар 90 гаруй минутаар буурсан байна.

“Nagoya Gakuin” их сургуулийн профессор Такахиро Накано "Сүүлийн жилүүдэд зуны улиралд хэт халсан нь хүүхдүүдийг гадаа дасгал хийхэд хүндрэл үүсгэсэн байж магадгүй" гэдгийг онцолжээ.

Ц.Даваасамбуу

v5iZt7nni0xlRZi864PCFtrwTZpb6kLGVtrvicCY

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.