Испани: Британийн гэр бүлийн гурван хүн усан санд живсэн байжээ

 

Испанийн Коста дель Сол амралтын газарт зул сарын баярын амралтаа өнгөрөөж байсан гэр бүлийн гурван гишүүн эндэхийн усан санд живж амиа алдсан байдалтайгаар зул сарын өмнөх өдөр олджээ.

Есөн настай британи охин усан санд живж, түүнийг аврахаар орсон ах, аав хоёр нь цуг амиа алдсан гэж эх сурвалж мэдээлжээ. Амралтын газраас гэр бүлийн гишүүдийг усан сангаас олсон даруйдаа яаралтай түргэн тусламж, эрүүл мэндийн анхны тусламж үзүүлсэн ч хожимдсон байсан гэжээ. Мөн хохирогчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж, мөрдөн шалгах явцад бүх бололцоогоор тусална хэмээн мэдэгдэл хийсэн байна.

 

 110301643 costadel resortugc nocredit

 

. Албан бус эх сурвалжийн дамжуулснаар аав, охин хоёр Британийн, өсвөр насны хүү Америкийн иргэншилтэй гэжээ.

 

2710

 

Эх сурвалж: www.bbc.com, www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.