Хонконгт зул сарын өмнөх шөнө Сантагийн малгайтай жагсагчид цагдаа нартай мөргөлдөв

 

Хонконгийн нутаг дэвсгэрт ойрын долоо хоногуудад харьцангуй нам жим байсан ч зул сарын өмнөх шөнө буюу өчигдөр орой Санта Клаусын хувцас малгай, цаа бугын эвэртэй жагсагчид дахин цугласан байна. .

Цагдаа нар ардчиллын дэмжигч жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч, халуун чинжүү, бороохой ашиглан тараахыг оролдсон бол жагсагчид цагдаа нар луу шатамхай бодис шидэж харилцан дайрчээ. Жагсагчид банкинд халдсан бөгөөд гал тавьсан гэж цагдаа нар мэдэгдэж байна. Худалдаа, үйлчилгээний төвүүдэд зул сарыг угтаж борлуулалт, үйлчлүүлэгчид нэмэгдсэн тулд тэдгээрийг жагсагчдаас хамгаалахын тулд олон зуун цагдаа нар хамгаалалтад гарчээ.

 

 110301419 mediaitem110301416

 

South China Morning Post хэвлэлд нийтэлснээр шөнө дундад буюу 24-25-ны өдөрт шилжих шөнө 00 цагт жагсагчид төдийгүй цагдаа нар зул сарын мэнд хүргэж мөргөлдөөнөө намжаасан ч удалгүй дахин үргэлжилсэн гэж мэдээлжээ. Жагсагчдын дунд багтсан 25 настай Нигел Чан “Хонконгийн иргэд зул сарын баярыг урьд өмнөх шигээ л өнгөрнө гэж бодсон байх. Гэхдээ энэ жилийн зул сар өөр байх болно, энэ бол тэмцэх цаг” хэмээн ярьжээ. Мөн Мэри гэх эмэгтэй “зул сар бол амралт, баярын улирал боловч шоронд хоригдож байгаа жагсагчдын хувьд тийм биш. Бид зогсож болохгүй” хэмээн ярьсан байна.

 

 110301516 d5907830 a635 4f6e 9672 9d84444c16b0

 

Хонконгийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч жагсагчдыг нийгмийн дүрэм журмыг эвдэж, зул сарын баяр тэмдэглэхэд саад учруулж байна гэж буруутгаж байгаа юм.

 

Эх сурвалж: www.bbc.com, www.theguardian.com  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.