Япон хүүхдүүд сургуульд сурахаас татгалзах болжээ

 

ВВС агентлагийн нийтэлснээр Япон улсад хүүхдүүд сургуульд явах дургүй, сургуульд суралцахаас татгалзах үзэгдэл жил ирэх бүр нэмэгдэх болсон байна. Энэ үзэгдлийг шалтгаангүйгээр хичээл таслах, сургуулиас айх эмээх зэрэг утгатай “футоко” хэмээх үгээр илэрхийлэх болжээ.

10 настай Юта хавар болгон эцэг эхдээ хандан дахин хичээлд явмааргүй байгаа тухайгаа хэлдэг байсан байна. Тэр бага сургуульд байхдаа хичээлдээ явах үнэхээр дургүй гэдгээ илт илэрхийлж, ангийнхаа хүүхдүүдтэй муудалцаж, зодолдох нь ихэсчээ. Тиймээс хүүгийн эцэг эхэд Ютаг ирээдүйд сайжирна гэсэн итгэлтэйгээр сургуульд хүчээр явуулах, гэрээр хичээллэх, чөлөөт сургуульд оруулах гэсэн гурван сонголт үлдсэн байна. Тэд гурав дахийг нь сонгожээ.

Ингээд Юта хичээлийн өдрүүдэд хүссэнээ хийх эрх чөлөөтэй болсноор илүү аз жаргалтай болж эхэлсэн байна. Энэ бол футоко үзэгдлийн нэг жишээ юм. .

 

 110068566 gettyimages 527003924

 

Энэ жилийн 10 дугаар сард Засгийн газар яг ийм байдалтайгаар бүрэн дунд боловсролын сургуульд явахаас татгалзаж буй хүүхдүүдийн тоо урьд өмнө байгаагүй өндөр хэмжээнд хүрч нэмэгдсэнийг мэдэгдсэн байна. 2017 онд 144,031 хүүхэд ийм байдалтайгаар хичээлдээ яваагүй бол 2018 онд 164,528 болж нэмэгджээ.

 

 110162814 3428daff 24d8 408c bf9c 98438ae6c054

 

Чөлөөт сургууль нь 1980-аад оны үед Япон улсад гарсан бөгөөд жил ирэх бүр нэмэгдсээр байгаа юм. Энэ нь орчин үеийн сургалтын шинэ хэлбэр ба хүүхдүүдэд бие дааж, эрх чөлөөтэйгээр юу хүссэнээ сурч, мэдэж, хийж суралцах боломжийг олгодог сургалт юм. Албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгодоггүй. Энэ хөтөлбөр, сургалтад 1992 онд ердөө 7,424 хүүхэд хамрагдаж байсан бол 2017 онд 20,346 болж нэмэгдсэн байна.

 

 110064022 gettyimages 1169011554

 

Энэ нь аажимдаа залуусыг нийгмээс тусгаарлах, өрөөнд нь түгжих үйл явцыг эрчимжүүлж байгаад эрх баригчид зовниж байна. Үүнээс ч илүү харамсалтай зүйл гэвэл сурагч хүүхдүүд амиа егүүтгэх явдал ихэсчээ. .

Судалгаанаас харахад гэр бүлийн хүрээлэл, хувь хүний найзуудтайгаа харьцах харьцаа, бусдад дээрэлхүүлэх зэргээс үүдэж хүүхдүүд сургуулиа орхих, нийгмээс тусгаарлагдах хүсэлтэй байна гэж Боловсролын яамнаас мэдэгджээ.

 

Эх сурвалж: www.bbc.com   

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.