Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг шүүх хурал завсарлажээ

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөө өглөө 09.25 цагаас эхэлсэн Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй, “Шинэ Монгол хаад” группийн Ерөнхийлөгч А.Ганбаатар нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал 11.45 цагийн үед завсарлажээ.

Бид дөнгөж сая тус шүүхийн Тамгын газартай холбогдож, шүүхийн шийдвэр хэрхэн гарсныг тодруулахад “Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанаас одоогоор гарч ирээгүй байна. Ямар шийдвэр гаргасныг шийдвэрээ танилцуулсан даруйд мэдээлнэ” гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.