СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зул сарын ид шид: 14,000 дүрвэгчийг аварсан хөлөг онгоц

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

АНУ-ын худалдааны завь одоогоос 70 жилийн өмнө буюу 1950 оны зул сарын баяраар 14,000 гаруй дүрвэгчийг нэг удаагийн аяллаараа тээвэрлэж байжээ. Энэ бол тэдгээр 14,000 гаруй хүнд зул сарын ид шидийг илгээж байсан шидэт хөлгийн түүх юм.

Тэр өдөр бол 1950 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байжээ. Хятадын армийн суман бороо, галт зэвсгийн дайралтаас зугтаасан 14,000 гаруй хүн Умард Солонгосын боомтоос хөдөлсөн Мэрэдит Виктори хөлөгт чихцэлдэн, арай ядан багтаж байв. Тэдний дунд унтаж хэвтэх, эмнэлгийн тусламж авах бүү хэл зогсоогоороо явах ч хэцүү байсан талаар Ли Гён Пиль ярьжээ. Ли тухайн үеийн хүнд хэцүү цагт Мэрэдит Виктори нэртэй Америкийн худалдааны онгоцон дээр төрсөн тав дахь хүүхэд юм. Түүнийг төрөхөд ээж нь зул сарын баярын өдөр арай ядан онгоцонд багтаж, эх баригч хүйг нь шүдээрээ тасдаж байжээ.

 

 

. Хэдийгээр ачаа тээврийн хөлөг боловч Мэрэдит Викторийг уг түүхэн үйл явдлаас хойш Ид шидийн усан онгоц хэмээн нэрлэдэг болжээ.

1950 оны 12 дугаар сард НҮБ-ын 100,000 гаруй цэрэг БНАСАУ-ын Хуннам боомтод иржээ. Үүнээс дөрөв дахин их Хятадын цэргийн хүчин боомт орчмыг эзэлж, азтай нь уулархаг бүсэд нуугдаж амь аврагдаж байсан үе юм. Түүхэндээ Чосиний тулаан нэрээр үлджээ. Солонгосын дайны эхлэл үе байсан бөгөөд эндээс амь аврагдах цорын ганц арга нь далай тэнгис байв. Хүйтэн дайны үеийн хамгийн том тулаан гэгддэг Солонгосын дайнд умардуудыг ЗХУ, БНХАУ-ын арми дэмжиж, өмнөдүүдийг АНУ тэргүүтэй барууны орнууд зэвсэглэж байсан юм.

 

 

Хятадын цэргүүд ойртсоор амь аврагдах цаг богиносоор байжээ. Америкийн усан онгоцонд аврагдахыг хүссэн НҮБ-ын цэргүүдээс гадна Умард Солонгосын дүрвэгчид аврал горьдон боомтод ирсэн юм. Умард Солонгосын олон мянган дүрвэгч нялх нойтон хүүхдүүдээ дагуулан хахир хүйтэн өвлийн хүйтэнд зузаан цасыг туулан ирсэн байжээ.

 

 

НҮБ-ын цэргүүдийг зуу орчим усан онгоцоор авч явахаар ирсний дунд Мэрэдит Виктори байсан юм. Усан онгоцууд цэргүүдийг Өмнөд Солонгосын Бусан, Геоже арлуудад хүргэх ёстой байв. Харин олон мянган дүрвэгчийг хамт авч явах төлөвлөгөө огт байгаагүй ажээ. Умард Солонгосыг орхих хүсэлтэйгээр хөлдсөн далайн эрэгт ирсэн олон мянган дүрвэгчид далайд гарах эсвэл үхэх гэсэн хоёр зам л үлдсэн юм.

 

 

АНУ-ын тэнгисийн цэргийн удирдагчид зөвхөн цэргүүдийг аврах үүрэг даалгавартай байсан тул дүрвэгчдийг аврах эсэх дээр эргэлзэж, маргаж эхэлсэн байна. Гэвч тэд дүрвэгчдэд тусалжээ. . Хөлгийн багийнхан солонгос үг, нэр мэдэхгүй байсан тул тэдгээр хүүхдүүдийг Кимчи 1, Кимчи 2 гэх зэргээр Кимчи 5 хүртэл нэрлэжээ.

Энэ түүхийг Кимчи 5 буюу Мэрэдит Виктори хөлөг 70 жилийн өмнө зогссон Геоже аралд одоог хүртэл амьдарч буй Ли Гён Пиль ярьсан юм. Тэр эхэндээ Кимчи 5 гэсэн нэрэндээ дургүй байсан ч хожим түүнийг ингэж нэрлэсэн хүмүүст чин сэтгэлээсээ талархах болсон байна.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.