ВИДЕО: Дэлхийн Таеквондогийн оны шилдгүүдийг нэрлэж байна

 

80373053 562437074344321 5262233904319823872 o (1) 01 

ОХУ-ын Москва хотноо дэлхийн таеквондогийн холбооны удирдах зөвлөлийн хурал болж оны шилдгүүдээ шалгаруулах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Удирдах зөвлөлийн хурлаас гарсан нэгэн чухал шийдвэр бол "Токио 2020" олимпийн их наадмын таеквондогийн тулааны өмсгөлийн шинэчилсэн загварыг баталлаа. Таеквондогийн спорт нь уламжлалт тулааны урлагаас олимпийн их наадмын үндсэн төрөл болохын хувьд спортын хөгжлийн дагуу дүрэмт хувцас нь хувьсан өөрчлөгдөх ёстой гэж тэд үзжээ. 

Оны шилдэг дасгалжуулагч: Реза Мехмандоуст /Азербайжан/ 

79968272 563008720953823 4711107587842506752 o

Шилдэг эмэгтэй шүүгч:  Ксениа Левай /Серби/

Шилдэг эрэгтэй шүүгч: Денис Ким /ОХУ/

79454975 562437577677604 823325293405011968 o copy

Шилдэг эмэгтэй тамирчин:  Олимпийн хүрэл, дэлхийн хошой аварга Панипак Вонгпаттанакит /Тайланд/

Эмэгтэйчүүдийн -49 кг жинд олимп болон дэлхийн чансааг тэргүүлж буй Панипак Вонгпаттанакит нь энэ жил дэлхийн аваргад дахин түрүүлэхээс гадна Оюутны Универсиад их наадам, Чиба гран при тэмцээнд мөн түрүүлсэн юм. 

79989815 565220010732694 6965588612171694080 o

Шилдэг эрэгтэй тамирчин: Ази тив болон дэлхийн хошой аварга Жан Жун /БНСУ/

Эрэгтэйчүүдийн -58 кг жинд олимп болон дэлхийн чансааг тэргүүлж буй Жан Жун нь энэ жил дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Рома, Чиба, Софиагийн гран при тэмцээнүүдэд түрүүлсэн байна.  

81163552 564446257476736 5413409189701615616 o 

Оны шилдэг өшиглөлт: Кьё Дон /БНСУ/ 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.