А.Ганбаатар, Ц.Сандуй нарын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 10 дугаар сарын 31-ны өдөр НИТХ-ын дарга асан Ц.Сандуй болон МАН-ын гишүүн А.Ганбаатар нарт тус бүр дөрвөн жилийн хорих ял оноосон билээ. Харин Яллагдагч нар шүүх хуралд цахимаар оролцох юм байна. 

Тэднийг анхан шатны шүүхээс “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт буруутган 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар ял оноосон юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.