Мэргэжлийн боксын ертөнц тэдний тулааныг хүлээж байна

 

 GS 1765 1574433270 1574433271 01   

МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн рингэнд нэг ч ялагдаагүй төдийгүй өрсөлдөгч бүрээ илүүрхэн ялсан нь жингийнхээ тамирчдын зүрхэнд шар ус хуруулсаар байгаа нь тодорхой. Үүний нэг илрэл нь түүний жинд дэлхийн аваргын бүсийг эзэмшиж буй Гари Рассель манай тамирчинтай тулалдахаас хэдэнтээ татгалзсан байдаг. Гэвч WBC холбооны зүгээс Гари Рассельд "үүрэг" болгосны дагуу ирэх оны хоёрдугаар сарын 8-ны өдөр тэд тулалдахаар болсон юм.  

Хоёр тамирчны тулаан АНУ-ын Пенсильваниа мужийн Аллентаун хотноо зохион байгуулагдах тулааны тасалбар худалдаанд гарч эрэлт ихтэй байгаа бололтой. Тасалбарын үнэ нь суудлын зэрэглэлээсээ хамаарч 30-200 ам.долларын хооронд хэлбэлзэж байна. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.