Нар буцахыг тэмдэглэж Стоунхенжид 5,000 хүн цуглажээ

 

Нар буцах өдөр буюу жилийн хамгийн богино өдөр, урт шөнө ням гарагт тохиосон билээ. Энэ өдрийг тэмдэглэж .

Жил бүрийн нар буцах өдөрт Стоунхенжид олон мянган хүн цуглаж тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Хүмүүс энэ өдөр нар мандахыг чулуун цамхгийн өвөрмөц тойрогт орж харвал эрч хүч, энерги хуримтлуулдаг гэж үздэг байна. Мөн нутгийн онгон шүтээн тахидаг мөргөлчид зан үйл хийдэг ажээ.

 

Capture2

 

12 дугаар сарын 22-ны өдөр тийм ч нарлаг өдөр биш байсан ч яг нар мандах үед тэнгэр цэлмэг сайхан байж таарсан хэмээн арга хэмжээг зохион байгуулсан Английн өв соёлын сангаас мэдэгдсэн байна.

 

Capture11

 

Харин жил бүрийн зургадугаар сарын 22-ны өдөр буюу дэлхийн хамгийн урт өдөр, богино шөнө тохиодог өдөр зуны аялал жуулчлалын үе байдаг тул дэлхийн өнцөг булан бүрээс Стоунхенжид нар мандахыг харахаар хүмүүс ирдэг ажээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.