ВИДЕО: Улаанбаатар ММС Энержи баг Манила багийг бут ниргэлээ

 

 

Өчигдөр тэмцээний эхний өдөр манай Улаанбаатар ММС Энержи баг хэсгийн хоёр тоглолтоо хийлээ. Эхний тоглолтоо манай баг ОХУ-ын Инаномо багтай хийж 18:10 харьцаагаар хожигдсон юм. 

Харин Филиппиний Манила багтай тоглож 20:2 харьцаагаар бут ниргэлээ. 

Манай багийн тоглож буй А хэсгийг ОХУ-ын Инаномо баг хоёр хожилтойгоор тэргүүлж буй бол манай баг нэг хожил, нэг хожигдолтой явж байна. Өнөөдөр /12 дугаар сарын 21-ний өдөр/ 15:40 цагаас манай баг Словений Льюлиана багтай тоглох хуваарьтай байна. 

Тоглолтын дараа манай багийн ахлагч Д.Дэлгэрням сэтгүүлчид ярилцлага өгөхдөө "Маргааш бид ялах шаардлагатай. Бид үүнийг хийж чадна" хэмээн хэллээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.