Хүний үсийг 10 хуваасны 1-тэй тэнцэх байшин хийжээ

 

Европоос 990-ээд оны үеэс гаралтай цагаан гаа, саримс, синнамоны амттай нарийн боовыг элсэн чихэр, цөцгий, зөгийн балаар амталсан gingerbread буюу цагаан гааны нарийн боов зул сарын баярын зоогийн ширээг чимэх гол амттануудын нэг юм. Зул сарын баяраар цагаан гааны нарийн боовоор байшин хийх уламжлал барууны орнуудад хэдий нь тогтжээ.

Ийм байшинг Канадын судлаач Травис Касагранде баярын улиралд зориулж бүтээсэн байна. Хамгийн сонирхолтой нь түүний gingerbread house-ыг энгийн нүдээр харах боломжгүй учир заавал микроскоп томруулагч шил ашиглах шаардлагатай. Учир нь Касаграндегийн бүтээл хүний үсний ширхгийн 10-ны нэгтэй тэнцэх юм байна. .

Онтариогийн МакМастер их сургуулийн эрдэмтэн өөрийн бүтээлээ дэлгүүрт зарагддаг дундаж нарийн боовноос 20,000 дахин жижиг гэдгийг батлан хэлсэн байна. Түүний бүтээл электрон микроскопын тусламжтай бүтсэн нь шинжлэх ухааны цоо шинэхэн амжилтуудын нэг юм.

 

191219115525 02 microscopic gingerbread house canada trnd exlarge 169

 

Касагранде дэлхийн хамгийн бяцхан байшинг бүтээхдээ ион цацрагийн микроскоп ашиглаж дөрвөн ханыг нь босгож, силикон дээвэр хийжээ.  . Мөн зул сарын баярын гацуур, цэцгэн титэм, хонхоор чимэглэхээ ч мартаагүй байна. Судлаач өмнө нь ашиглагдаж байгаагүй уламжлалт бус техник туршсан учраас шинэ технологи нээхэд ойрхон байгаа гэж ярьжээ.

 

191219115631 03 microscopic gingerbread house canada trnd exlarge 169

 

Бяцхан байшинг цасан хүн дээр барьсан бөгөөд хажууд нь хүний үсний ширхэг тавихад аварга биет шиг харагдаж байгаа юм. Касагранде 2017 онд Канад улс үүсэн байгуулагдсаны 150 жилийн ойд зориулж хүний үснээс 10 дахин жижиг Канадын далбааг бүтээж байжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.