Сонгуулийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын 6 гишүүнээс өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлэг өчигдөр/2019.12.19/ эхэлсэн, өнөөдөр үргэлжилнэ. 

Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр/2019.12.20/-ийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засваруудыг хийжээ.

Хуралдааны явцад эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхийг Төрийн байгуулалтын байнгын хороонд өгчээ. Өнөөдөр УИХ-ын чуулганаар эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.