3х3 сагсанбөмбөгийн “Sina Elite League Final” тэмцээн маргааш эхэлнэ

 

download 01

Энэ сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдах уг тэмцээнд манай “Улаанбаатар ММС Энержи” багаас гадна дэлхийн чансааны 2-т эрэмбэлэгдэж буй Сербийн Лиман, 4-т эрэмбэлэгдэж буй АНУ-ын Нью Йорк Харлем, 9-т эрэмбэлэгдэж буй Нидерландын Амстердам зэрэг хүчирхэг багууд уригдсан байна. 

Манай баг тэмцээний А хэсэгт дараах багуудтай багтсан байна.

1. УЛААНБААТАР ММС ЭНЕРЖИ
2. ИНАНОМО МОСКВА (ОРОС)
3. МАНИЛЛА (филиппин)
4. ЛЬЮБЛИАНА (СЛОВЕН)

Дасгалжуулагч, багш С.Тулгын удирдлага дор манай багийн бүрэлдэхүүнд ОУХМ Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр, А.Ананд нар оролцох “Sina Elite League Final” тэмцээнийг манай сайт гурав хоногийн турш уг тэмцээнийг шууд дамжуулан үзүүлнэ. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.