П.Орхоныг сэргээш хэрэглэсэн болохыг албан ёсоор зарлалаа
UWW буюу дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос өчигдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 16-ний өдөр өөрийн албан ёсны цахим сайтад Монгол улсын тамирчин П.Орхоныг сэргээш хэрэглэсэн болохыг зарлаж Жакарта Азийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -62 кг жингийн медалийг дахин хуваариллаа.
Уг сайтад мэдээлснээр 2018 оны Азийн наадмын дараа эмэгтэйчүүдийн -62 кг жинд алтан медаль хүртсэн Монгол улсын тамирчин П.Орхоноос хориглосон эмийн жагсаалтын S1.1a ангиллын Станозолол хэмээх бодис илэрсэн болохыг баталсан байна. Иймд түүний барилдах эрхийг 2022 оны есдүгээр сарын 16-ний өдөр хүртэл хасах шийдвэрийг гаргасан байна. Мөн түүнчлэн Жакарта Азийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -62 кг жингийн медалийг дараах байдлаар дахин хуваарилахаар шийдсэн байна.
Алтан медаль: Айсулуу Тинибекова /Киргизстан/
Мөнгөн медаль: Рисако Кавай /Япон/
Хүрэл медаль: Нгуен Ти Ми Хан /Вьетнам/, Рим Жон Сим /Ардчилсан Солонгос/
Мэдээллийн эх сурвалж: www.unitedworldwrestling.org
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.