СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Токиогийн зуны Олимпийн наадмын цэнгэлдэх хүрээлэнг танилцуулж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Зуны Олимпийн 32 дахь удаагийн наадам ирэх 2020 оны долдугаар сарын 24-өөс наймдугаар сарын 9-ний өдөр хүртэл Япон улсын нийслэл Токио хотод зохион байгуулагдах билээ. Өнгөрсөн ням гарагт Токио хот Олимпийн наадмыг зохион байгуулах Үндэсний цэнгэлдэх хүрээлэнг нээлээ.

Цэнгэлдэх хүрээлэнгийн зардал

Токиогийн их сургуулийн профессор архитектор Кенго Кума төслийг гардан гүйцэтгэж, Ерөнхий сайд Шинзо Абэ нээлтийн ёслолдд оролцсон байна. .

Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд зуны Олимпийн наадмын нээлт, хаалт, Паралимпийн наадмууд зохион байгуулагдах ажээ. Мөн олон улсын хэмжээний томоохон тэмцээн уралдаан, хөлбөмбөгийн тэмцээн зэргийг цаашид зохион байгуулахаар төлөвлөж байна.

Байгальд хайртай зохион бүтээгч

Архитектор Кума байгалийн материалыг уран барилгад түлхүү ашиглаж ирснээрээ алдартай тул түүнийг хүрээлэн буй орчинд ээлтэй, Японы уламжлалт архитектор хэмээн хүндэлдэг билээ. Тэрээр энэ удаад ч мөн өөрийн үзэл суртлыг төсөлдөө шингээжээ. Хагас зуйван хэлбэртэй цэнгэлдэх хүрээлэнд гурван ерөнхий эгнээ бүхий суудлуудыг байршуулж, дээврийг нь ган төмөр болоод модоор сараалжлуулан хийсэн байна.

 

 

Цэнгэлдэх хүрээлэнг барихын тулд Японы 47 мужаас ирсэн 2,000 куб метр гуалин модыг ашиглажээ. Кенго Кума хэлэхдээ "Олимпийн наадам бол тухайн үеийнхээ бэлгэ тэмдэг, түүхийн гэрч болдог. Тиймээс энэ үед хүрээлэн буй орчин, байгаль дэлхийг хамгаалах цаг ирсэн гэдгийг харуулахыг хүссэн" хэмээн ярьсан байна. Тиймээс энэ цаг үеийн хамгийн гол зүйл бол мод гэж бодсон гэжээ.

 

 

Футурист хэв маягаас татгалзсан нь

Кумагаас өмнө 2020 оны Олимпийн цэнгэлдэх хүрээлэнг барих төслийг Британи-Иракийн архитектор Заха Хадид гүйцэтгэхээр сонгогдсон байсан боловч Японы Олимпийн наадмыг зохион байгуулагчид хэт их зардал дагуулсан гэх шүүмжлэлийн дараа түүнийг сольсон юм. Тиймээс Кумагийн төсөл 20 дугаар зууны барилгын өнгө, дизайны нийтлэг хэв шинж болох ган, шил, хүйтэн хатуу байдлыг биш илүү зөөлөн, нөхөрсөг, дулаан уур амьсгалыг бүрдүүлэхийг хичээсэн гэжээ.

 

 

Дэлхийн хаа сайгүй стрессээр дүүрэн нийгэм угтаж байхад хүн төрөлхтөнд хамгийн хэрэгцээтэй уран барилгын хэв шинжийг агуулсан гэж барилгачид сайшаасан байна. Тэмцээнд оролцож буй тамирчид төдийгүй үзэгчдэд таатай сэтгэгдэл төрүүлэх үүднээс явган зорчигчдын замыг тохижуулж, зассан нь авууштай хэмээн үнэлэгдэж байгаа юм.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.